СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-14

Засгийн газраас эдийн засгаа хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

"АНУ, Хятадын хооронд худалдааны дайн үүсчихээд байна. Бид хилийн чанадад болж байгаа үйл явдлыг өөрчилж чадахгүй. Гэхдээ болзошгүй өөрчлөлтөд бэлэн байдлаа хангах нь Монгол Улсын стратеги. Цар тахал, Орос Украины дайны үед мөн ийм шок өгч байсан. Засгийн газраас эдийн засгаа хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэж Засгийн газрын тэргүүн хэлж байна. 

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-АНУ, Хятадын хооронд худалдааны дайн үүсчихээд байна. Энэ урт болон дунд хугацаанд эдийн засагт шок өгч байна. БНХАУ нийт цахилгаан машины 62 хувийг эзэлдэг. Энэ цахилгаан машины үйлдвэрлэлд манай нийлүүлдэг эрчим хүчний болон коксожсон нүүрсийг ашигладаг. АНУ-ын зах зээлийг үнэтэй болгочихоор нүүрсний үнэ унаж байна. Энэ нь манай эдийн засагт, экспортод сөргөөр нөлөөж байна. Энэ нөхцөл байдлыг тодорхойлох боломж бага байна. Долоо хоног бүр өөр байна. Иймд бид маш тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Үүнд нүүрсний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Нүүрсний экспортын өртгийг хэрхэн бууруулах вэ? Импортыг багасгах уу, төлбөрийн тэнцэл валютын нөөцөө яаж хамгаалах вэ? Аж ахуй нэгжүүдийг хэвийн нөхцөлийг хэрхэн хамгаалах вэ зэрэг багц саналууд байна.

Хамгийн чухал Ганцмод Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэхээр байна. . Цар тахал, Орос Украины дайны үед мөн ийм шок өгч байсан. Энэ байдлаас гарахын тулд бид боомт болон бусад бодлогоо амжилттай хэрэгжүүлж байсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.