Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.07-04.13/ нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 63 суманд аюулт үзэгдэл, ослын 201 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 160 нь обьектын гал түймэр, 12 нь ой, хээрийн түймэр, зургаа нь хүчтэй салхи, шуурга, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.