Улсын харцага Г.Ганхуягийг олон нийтийн сүлжээнд бусдын аминд халдахаар занал хийлсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газрын ажилтнууд хойшлуулшгүйгээр албадан саатуулсан талаар бид мэдээлсэн.
Тэрбээр өнгөрсөн бямба гарагт өөрийн фэйсбүүк хуудсандаа дурантай буу шагайж байгаа зургийнхаа хамтаар “Би хорт хавдар тусаад удахгүй үхнэ гэсэн онош авбал хандив цуглуулж гоншигнохгүй, бүтээж босгосон амьдралаа зарж эмчлүүлэхгүй. Донор хайж хэн нэг ядарсан хүний наснаас хулгайлахгүй. Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээнээс харлаа. Хэнд ч хэлэхгүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан мөнгөний хэдэн боолыг амжиж хороочхоод бахархалтайгаар инээж үхнэ” хэмээн бичсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 13.5-1-ийн “Бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн”, 19.3-1 дэх хэсгийн “Монгол Улсын төр засгийг бусниулан доройтуулах зорилгоор улстөр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахыг завдсан” гэх үндэслэлээр шалгаж байна. Түүний гэрээс олон тооны галт зэвсгийг хураасан гэх мэдээлэл бидэнд ирлээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал, Цөмийн энергийн газрыг дахин байгуулж, даргаар нь томилж магадгүй гэх яриа байгаа Н.Тэгшбаяр нарын аминд халдахыг завдсан гэх энэ явдлыг тагнуул хэрхэн шалгаж, прокурор, шүүх нь яаж шийдвэрлэхийг цаг хугацаа харуулах биз.
Учир нь Г.Ганхуягийн хамаарал бүхий хүн нь шүүхэд ажиллаж байсан учраас холбогдсон хэргүүд нь тэгсхийгээд өнгөрдөг гэх яриа олны дунд бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв. Төрийн эсрэг гэмт хэрэг
Эх орноо уран гэдэг аймшигт юмнаас л хамгаагж дуугарсан байнш дээ
Нэг муу анхан шатны шүүхийн авгай нөлөөлнө гэж үхсэн нь байдаг вм. Эх орноосоо урвах шиг адгийн вм вү байдаг вм. Оросууд тоох ч үгүй хаяна...Хулан шиг
Gohichini chini muu lala deeremchin, 99-eed onii suul uyed aaviig mini reketleh gej gert orj ireed zoduulaad garsandaa ene lalar! Naanaa hataj uheerei