Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Францын үндэсний гавьяаны Хүлэгт баатар одонгоор Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Бэлтгэл ажлын албаны дарга Наваанюндэнгийн Чимгүүндарийг шагнажээ.
Энэхүү шагнал нь олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хариуцлагатай, тууштай, үр дүнтэй ажилласан байдлыг олон улсын хэмжээнд үнэлсэн эрхэм хүндэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үнэлжээ.
Тэрбээр, Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, Монгол–Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан энэхүү түүхэн амжилтад гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье хэмээсэн байна.
Ташрамд дурдахад, өнгөрөгч 2024 онд Саудын Арабын хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдсан Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” арга хэмжээг зохион байгуулж, улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулж ажилласан.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг олон улсын тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг илрэл нь Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хариуцлагыг хүлээсэн ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үхсэн баас
Баяр хүргэе