СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-13

“Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг болов

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Хүүхдийг амьтанд хайртай болгож өгсөх, амьтанд ээлтэй, аз жаргалтай орчныг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг зохион байгуулав.

Дэлхий даяар 60 секунд тутам нэг амьтан хүний хүчирхийлэлд өртөж, жил бүр 900 гаруй мянган нохой, муурыг устгалд оруулж байна гэх судалгаа байна. Үүний гол шалтгаан нь хүний хэнэггүй, хариуцлагагүй, өөрөөсөө өөр бусдын болоод амьтны амьдрах орчин нөхцөлийг ойлгодоггүй, хараа хяналтгүй үржүүлгийн үр дүн билээ. Хүүхдийг амьтанд хайртай болгож өгсөх, амьтанд ээлтэй, аз жаргалтай орчныг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг зохион байгуулжээ.

Муурь, нохой, яст мэлхий, туулай зэрэг ам бүлийн үнэнч, бяцхан гишүүдээ хүүхдүүд гэлтгүй томчууд авч иржээ. Өдөрлөгт “Адууны диваажин” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Наранбадрах, “Азтай савар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Ариунзул, Ц.Зориглон, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн амьтан судлаач зэрэг тэжээвэр амьтдын эрүүл мэнд, эрхийг хамгаалагчид оролцжээ.

Өдөрлөгт дуучин Б.Маралжингоо, Мачо нар бяцхан найзуудад ая дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн амьтдын эрхийн тухай болон амьтанд хайртай байхын ач холбогдлын талаар зочид өөр өөрсдийн бодлоо хуваалцжээ.

“Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон “Бид юу хийдгийг амьтанд хайртай хүн бүр мэднэ. Хаягдсан, өвдөж зовсон амьтдыг аврах, эзэнтэй болгох үйл ажиллагаа явуулдаг. Эзэнгүй амьтдын тоо толгой олшрохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй, энэрэнгүй арга болох спэй, заслагыг таниулах чиглэлд ажилладаг.

Энэ өдөрлөг нь олон улсын жишиг стандартад нийцсэн, хүмүүст аюулгүй, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, энэрэнгүй нийгмийг бий болгох зорилготой. Энэ хүрээнд та гэрийн тэжээвэр амьтан тэжээх журам, стандарттай болох, тэжээх хүмүүст тавигддаг шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцоход чиглэсэн хуультай болоход хувь нэмрээ оруулах боломжтой юм. Түүнчлэн хяналтгүйгээр үржүүлэх, амьтанд харгис хэрцгий хандаж байгааг зогсоох, тоо толгойг нь багасгахын тулд буудаж устгах аргыг өөрчлөх зэрэг асуудлуудад ч дуу хоолойгоо нэгтгэж байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.