22 жилийн ойтойгоо золгож буй Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлтэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр явагдах нь. Хэрвээ тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт гүйцэтгэх юм. Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал олгоно. Хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд бас өрсөлдөх гэнэ.
13 дахь удаагаа болох энэхүү тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, Олон тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.