Энэ оны эхний улирлын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 3386 нь цахим орчинд үйлдэгджээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагагад энэ сарын 09-ний өдөр "Надтай хамт ажиллалдаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр “Netpay”, “Numur” зэрэг зээлийн аппликейшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна". Мөн иргэн "О" энэ сарын 07-ны өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан “Гэрэл” зээлийн аппликейшнээс 180,000 төгрөгийн зээл авсан гэх гомдол, мэдээллүүд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн хувийн мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх мөн нууцлал аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна. Цахим орчинд хувийн мэдээллээ бөглөж, зээл авах боломжтой болсон энэ цаг үед таны нэр дээр хэн нэгэн зээл авч, таны өмчлөх эрхэнд халдах үйлдлийг гаргаж болзошгүй байх тул сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.