СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлажээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

“Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлажээ.

Уг төслөөр есөн блок, есөн давхар орон сууц барина. Мөн үйлчилгээний талбай, эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан олон нийтийн төв, нийтийн ногоон байгууламж, оршин суугчдын автомашины зогсоол барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилга барих онцлогтой. Европын Сэргээн босголт Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл” нь Улаанбаатар хотод тулгамдаж буй агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад хувь нэмэр оруулах юм. 

Оролцохыг хүссэн компаниуд тендерийн урьдчилсан шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийгhttps://ecepp.ebrd.com/delta/viewNotice.html?accessCode=529WY2X655 холбоосоор орж авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.