ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмгөний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг нэвтрүүлжээ.
Энэхүү мэс засал эмчилгээ нь дунд чөмгөний булууны хүнхрийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гажиг согогийн шалтгаант тойгны архаг тогтворгүйтэл, мултралыг дурангийн мэс заслын аргаар эмчлэх дэвшилтэт арга технологи юм. Одоогийн байдлаар, тус мэс засал эмчилгээнд 21-25 насны дөрвөн үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд эмчилгээний үр дүн сайтай байгаа юм.
Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эрхлэгч, АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч С.Батсүx болон АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч Б.Эрдэнэболд, АУ-ны магистр, их эмч О.Амгаланxүү, Са.Золжаргал, Б.Түвшинбаяр нараас гадна мэдээгүйжүүлгийн эмч, ахлах зэргийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.