Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байна гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа:
-Улаанбурхан өвчний халдвар авсан 479 тохиолдол бүртгэгдэж, хавьтлын тоо 10 мянга даваад байна. Одоогоор эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна. Ихэвчлэн 10-14 насныхан өвдөж байна.
Нийслэлээс гадна Хэнтий, Дундговь, Төв, Баянхонгор, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн. Цаашид халдвар нэмэгдэх хандлагатай учир шинэ тохиолдол батлагдах бүрд цахимаар болон тухайн орон нутагт очиж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Манай төвийн эмнэл зүй, дархлаажуулалтын албаны эмч нар, ДЭМБ-ын зөвлөхүүдийн хамтаар Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Иймд хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан, өөрийгөө, бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандах боломжтой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.