"Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар сайн зээлдэгч нь цаашид барьцаа хөрөнгөгүйгээр зээл авах боломж бүрдэнэ" гэж УИХ-ын гишүүн Э.Батшугар хэлж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Хар жагсаалт гэдэг зүйлгүй болно. Сайн зээлдэгчийг оноогоор урамшуулдаг болно. Олон улсад энэ тогтолцоог нэвтрүүлэхэд зээлийн хүү буурсан үзүүлэлт харагдаж байна.
Хоёрдугаарт, барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Барьцаа хөрөнгөтэй хүнд л одоо зээл өгдөг байсан бол сайн оноо нь өөрөө барьцаа болж хувирна. Зээл авах таатай орчин бий болно. Үүгээрээ дамжаад нийт чанаргүй зээлийн хувь ч буурах боломжтой гэж харж байна. Систем өөрөө эрсдэлгүй болж байгаагийн хэрээр нийт хүү ч буурах боломж гарч ирнэ. Бүүр том зургаар харвал олон улсын банк манай улсад орж ирэх илүү таатай нөхцөлийг бий болгоно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.