УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Төрийн өмчит ЕБС-ийн менежментийг сайжруулах төслийн талаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Төрийн өмчийн сургуулийг чанарыг та бүхэн маш сайн мэдэж байгаа. Боловсролын реформыг сайжруулъя гэвэл сургуулийн реформыг хийх шаардлагатай. Монгол Улсын хөгжлийн гарц нь боловсрол. Боловсролд оруулсан нэг төгрөг хэд дахин үрждэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Төрийн өмчийн сургуулиудад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Нэг сургуульд арван сая төгрөгөөр тус төсөл хэрэгжинэ. Ингэхдээ 37 долоо хоногийн хугацаанд хэрэгжинэ. 188 цагийн сургалт орж байгаа. Сургуулийн менежментийг сайжруулах сургалт орно. Нийт 90 хувь нь тус төслийг үр дүнтэй гэж хариулж байгаа.
П.Наранбаяр сайд манай сургуульд ажиллаж байсан. Хамт ажиллаж байснаар нь хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилтэй холбож болохгүй. Энэ төсөл хөтөлбөр хувийн сургуулиудыг дэмжих төсөл байсан бол энэ ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдоно. Гэтэл төрийн бус байгууллагад шилжүүлсэн. Харин энэ төрийн бус байгууллага нь төрийн сургуулиудын чанарыг сайжруулахад зарцуулагдана.
Миний хувьд боловсролын салбарт ажиллаж ирсэн хүний хувьд судалгаа хийж үзсэн. Ингэхэд 157 сургууль, 95 цэцэрлэг шинээр барьж байж ачаалал буурна гэдэг судалгааны дүн гарсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.