СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-11

Д.Амарбаясгалан: Унасан саналыг "босгох" гэж олон удаа горимын санал хураалгадаг байдлыг таслан зогсооно

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтийн шүүмжлэл дагуулдаг унасан саналыг "босгох" гэж олон удаа горимын санал хураалгадаг байдлыг таслан зогсооно гэж мэдэгдлээ. Түүнчлэн хэлэлцэж байгаа асуудалд гишүүн бүр хариуцлагатай, идэвхтэй оролцох шаардлагатай бөгөөд чуулганы танхимыг таван минутаас дээш хугацаанд орхин гарсан тохиолдолд нэрийг жагсаалтаас шууд хасдаг байх зарчмыг баримтална гэдгээ илэрхийлэв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг Дэгийн тухай хуулиар тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. УИХ-ын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс авах асуултын тоо, хугацаа тодорхой болсон учраас чуулганыг тодорхой цаг хугацаанд товлож хуралдуулдаг болно гэсэн зарчмыг барьж байгаа. Тухайлбал, пүрэв гаргийн үдээс өмнөх хуралдаан хэлэлцэх асуудлын хугацаатай холбоотойгоор 10 цагт эхлээд 12 цагт өндөрлөнө. Үдээс хойших хуралдааны эхлэх цаг тодорхой, дуусах цаг нь бас тодорхой байдлаар чуулганы хуралдааныг зарладаг болж эхэлж байна. Тийм учраас тухайн асуудал цагаас хоёр цагийн хугацаанд хэлэлцэгдэж байна. Тэр хугацаанд УИХ-ын гишүүд бүрэн оролцоотой байхыг шаардаж ажиллана.

УИХ-ын гишүүдийн асуулт асуух, үг хэлэхдээ нэрээ өгч, кнопоо дарчихаад өөр ажил амжуулаад явдаг байдал өмнө нь нийтлэг байсан. Цаашид,  Бид аливаа байдалд хариуцлагатай хандах үүднээс Аль аль талдаа хариуцлагатай байна. Олон нийт УИХ-ын гишүүдээс ийм л зүйл хүсэж байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.