СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-10

Хөгжлийн банк засаглалаа сайжруулж, хараат бус байдлыг нэмэгдүүлэхээр хуулийн шинэчилсэн найруулагын төслийг боловсруулжээ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 хоногийн өмнө

Монгол Улсын Хөгжлийн банк, МҮХАҮТ-тай хамтран Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. 

Монгол Улсын Хөгжлийн банк засаглалаа сайжруулах, хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг боловсруулжээ. Нийт 10 бүлэг, 45 зүйл бүхий хуулийн төслийн үзэл баримтлалаа Засгийн газраар дэмжүүлж, УИХ-д өргөн барих гэж байгаа билээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг тогтоосон энэхүү хуулийн шинэчлэлээр зарчмын хэд хэдэн томоохон өөрчлөлтийг оруулж, хөгжлийн болон төслийн санхүү, экспорт, импортын санхүүжилттэй холбоотой харилцаа, ажил үйлчилгээг нарийвчлан зохицуулахаар тусгаад байна. Тодруулбал, үндсэн зарчим, шаардлага, хяналт, ил тод байдал, хараат бус байдал зэргийг тодорхой тусган, Эксим банкны зарчмаар үйл ажиллагаагаа явуулж, төслүүдийн эдийн засгийн ашгаас илүүтэй үр нөлөө, өгөөж, санхүүжилтийн ашигт байдлыг унэлж, дүгнэх зохицуулалтын механизмыг бий болгохыг чухалчилсан. 

Энэ хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн эдийн засгийн зорилт, чиглэлийн хүрээнд зээл, хөрөнгө оруулалт олгох салбар чиглэлээ нарийн тодорхойлж, Банкны дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөнд тусгах юм. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа эрдэс баялгийн бус салбарын экспортыг бодитой дэмжих буюу экспортын орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны зохистой бүтцийг хангах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн экспортын үр ашигтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бий болно.

Мөн Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бэхжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс дэмжсэн, хэрэгжүүлэхээр тодорхойлсон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж эрх зүйн хувьд бүрдэх юм. 

Хөгжлийн Банк "Тогтвортой өсөлт, инновацыг дэмжигч бодлогын банк" болохын хувьд МҮХАҮТ-тай гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргадаг уул уурхайн бус экспортлогч аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг нэмэгдүүлэхүйц том төслүүдийг хөгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь өргөжүүлэхэд санхүүжилт олгох, зээлийн эх үүсвэртэй холбох зэргээр гарц, боломжуудыг нээх талаар хамтрах талаар санамж бичиг үзэглэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.