™ watch di|

Дорнод аймгийн Халхгол сумын хээрийн түймэр гарчээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Харуулын нуруу” гэдэг газар өнөөдөр хээрийн түймрийн дуудлага бүртгэгджээ. 

Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурынхан ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилтын зэрэг нэмэгдэх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.