Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Банкууд хажуудаа ББСБ-тай болчихсон.Энэ асуудлыг УИХ-ын түвшинд цэгцэлнэ" гэж хэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Банкууд хажуудаа ББСБ-тай болчихсон. ББСБ-иуд банкнаас 20-24 хувийн хүүтэй зээл аваад иргэдэд 36-50 хувийн хүүтэй зээлж, мөнгө хүүлдэг. Цаашаа ломбардуудад өшөө өндөр хүүтэй, богино хугацаатай эргэлдүүлдэг. Банкуудаас зээл авсан ББСБ-иудын зээлийн дүн 700 тэрбум төгрөг болсон. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд цэгцэлнэ.
СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн:
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар ломбардуудыг зохицуулж байна. Энэ хуульд зааснаар сарын зээлийн дээд хүү 4.5 хувь байна. Үүнээс дээш хүүтэй зээл олгохгүй гэв.
Ингээд УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tanai nam bolgoo biz dee