СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-10

Нийслэлийн хэмжээнд гурван хоногт 55 удаагийн гал түймэр бүртгэгджээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар:

- Иргэн аж ахуйн нэгж байгууллагын 88.8 тэрбумын өмч хөрөнгийг авран хамгаалсан. Гал түймрийн улмаас дөрвөн том хүн, гурван хүүхэд 7 хүний амь нас эрсэдсэн. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг судалж үзвэл 45 хувь нь ил галаас, 29 хувь нь цахилгаан ашиглалтын угсралт буруу, 17.6 хувь нь яндангийн цонолтоос болж тус тус гарсан байна.

Гал түймрийн дуудлага мэдээллийг авч үзвэл,

  • гэр хороололд буюу амины орон сууцанд 244 удаа буюу 31.8 хувь,
  • монгол гэр 44 буюу 5.7 хувь,
  • нийтийн орон сууц 47 буюу нийт гал түймрийн 6.1 хувь,
  • тээврийн хэрэгсэл 5.9 хувийг эзэлсэн байна.

Гарсан гал түймрийн дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.6 хувиар өссөн байна. Он гарсаар 90 удаагийн шар өвсний түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувиар өсжээ. Үүний 25 нь шар өвсний гал түймэр эзэлж байна. Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотой иргэдэд сэрэмжлүүлэг өгөх зорилгоор эргүүл шалгалтыг эрчимжүүлнэ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн 31 чиглэлд өнөөдрийн байдлаар 5 автомашинтай 28 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.