СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-04-10

🔴ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар хуулийн төслийг танилцуулахдаа "Банкны системийн чанаргүй зээлийн түвшинг харгалзан санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах зорилгоор эрх зүйн шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна. Манай улсад 14 банк 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянган аж ахуй нэгжийн 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна. Энэ өгөгдлийг үр ашигтай ашиглаж зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн тоон мэдээлэлд үндэслэн нэмэгдүүлэх боломж одоогийн хуульд бүрэн зохицуулагдаагүй байна. Санхүүгийн таатай үйлчилгээг том аж ахуй нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч л хүртэж байна. Зээлийн мэдээллийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуй нэгжээ урамшуулдаг болох шаардлагатай. Зээлийн их өгөгдөлдөө тулгуурлан уян хатан нөхцөлөөр, оноонд суурилах шаардлагатай байна. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье" гэсэн юм. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.