СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-10

🔴LIVE: О.Цогтгэрэл: Евразийн худалдааны гэрээнд нэгдэх нь Монгол Улсад ашиггүй, одоо цаг нь биш

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс зарим мэдээллийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Евразийн түр гэрээнд гарын үсэг зурах гэдэг нь хоёр талтай. Чөлөөт худалдааг дэмжих нь зөв үү гэвэл зөв. Гэхдээ л энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой.

Гурил, тэжээлийн татварыг харилцан тэглэснээр юу болсон билээ. Дотоодын үйлдвэрүүд уначихаад байна. Тариа ногоогоо тарьж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байна. Манай улс махаа экспортлох уу, үгүй юу?

АТГ, Улсын прокурорын удирдлага улираан томилох асуудал орж ирж байна. Бид үнэхээр авлигатай тэмцье гэвэл төрөөр дамжиж байгаа мөнгөө багасгах ёстой. Гэтэл авлигыг үндэс болсон хөрсөө услаад л яваад байна. Үндэс суурьтай нь тэмцэх шийдвэрээ УИХ зоригтой гаргах ёстой.

Төрийн өмчийн компаниудыг төгөлдөржүүлэх шаардлагагүй. Ингээд ямар ч нэмэргүй. Төрийн өмч томрох тусам иргэд аж ахуй нэгжийн боломж хумигдана. Энэ буруу замаар явж байна. Олон нийтийн хувьцаат компани болгох ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.