"Мэргэжлийн, тулхтай хүн учраас Б.Жаргалсайханыг улираан томилохыг дэмжсэн" гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Хууль хяналтын байгууллагын удирдлага яагаад зургаан жил байх ёстой вэ гэхээр тогтвортой, мэргэжлийн, үр дүн гаргадаг байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Б.Жаргалсайхан ноён нуруутай, улс төр, нийгмийн дарамтаар асуудлыг шийдвэрлээгүй. Мэргэжлийн ажилласан гэж үзэж байна.
Прокурор бидний баталсан хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Томоохон хэргүүдэд улс төржилт их ордог юм билээ. Захаас нь хэргүүдийг шийдээд л явж байгаа гэдэг мэдээлэл байна. Огт хөдлөхгүй байгаа гэж бодохгүй байна. Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал гэхэд хэдэн хэдэн улсын оффшор дансны асуудал яригдана. Ингэхээр цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдана. Энэ хэрээр удааширдаг байх гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.