УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой оффшор бүс дэх мэдээллийг бусад улс орнуудаас авах боломжтой эсэхийг Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тодруулав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн оффшор бүсэд мөнгө угаасан гэх мэдээлэл гараад явж байна. Төрийн өндөр албан тушаалтан оффшортой холбоотой нэлээд хүнд зүйл заалт байгаа. Таны хувьд улсын ерөнхий прокурор бусад улс орнуудаас энэ талын мэдээлэл авах бүрэн боломжтой. Энэ хүний асуудлын үнэн зөвийг нь гаргаад өгөөч ээ гэж байгаа юм.
Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан:
-Прокурорын байгууллага олон улсын прокурорын байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд тодорхой мэдээллүүдийг авдаг. Харилцаа улам өргөжиж байна. Энэ ажлын үр дүн юу гэвэл Монгол Улсад Зүүн Азийн прокурорын 10-р хурлыг зохион байгуулна. Прокурорын байгууллагын үр нөлөө, цахим гэсэн сэдвээр зохион байгуулагдана. Энэ хурлаар харилцан мэдээлэл авах асуудал ч яригдана. Манай прокурорууд БНХАУ-д олноор сурч байна. Тодруулбал, цахим гэмт хэрэг, оффшор гэх зэрэг. БНХАУ-ын прокурор оффшортой холбоотой энэ чиглэлд нэлээд мэргэшсэн. Тэр дундаа өвтэй холбоотой асуудалд нэлээд мэргэшсэн. Энэ чиглэл рүү хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой ажлуудыг хийнэ. Таны асуусан асуултад ахицтай зүйлс олон гарна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.