СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-10

🔴С.Эрдэнэболд: Зам тээврийн осол байнга гардаг гурван байршилд арга хэмжээ авна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нарын гишүүд явган хүний гарцын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд:

-Зам тээврийн осолд бага насны болон насанд хүрсэн иргэд хохирох асуудал нийгмийг цочроож байна. Энэ асуудлаар Хүний эрхийн дэд хороо дээр гомдол байнга ирсээр байгаа. Бид холбогдох байгууллагуудаас тооцоо судалгаа мэдээллүүдийг авч ажиллаж байна. Нийслэл хотод 176 уулзвар, 1007 гарц байна. Үүнээс 160 нь гэрлэн дохиотой, 847 нь гэрлэн дохиогүй гарц байна.

2023 оны байдлаар 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд 535 болтлоо огцом өссөн байна. Статистик тоогоор ахмад настан зам тээврийн ослоор нас барах тохиолдол өндөр хувьтай байна. Мөн 5 болон 6 дугаар сар, 9 болон 10 дугаар сард 17-19 цагт осол аваар ихээр гарч байна. СХД, ХУД, БЗД-ийн 20, 11-р хороо, товчоо орчим давтамжтай зам тээврийн осол гардаг. Эдгээр гурван байршилд хамгийн олон хүн зам тээврийн осолд өртөж нас баржээ. Механик ажиллагаатай гэрлэн дохиогоор хангах, 41 байршлыг засаж сайжруулах шаардлагатай. Төсөв батлах үйл явцад нийслэл дээр шаардлагатай оновчтой газар төсөв хөрөнгө тавих дээр дуу хоолой болох болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.