СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-10

🔴Ж.Чинбүрэн: Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр ажиллах бүлгийг УИХ-д байгуулж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр ажиллах бүлгийг УИХ-д байгуулжээ. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-БНСУ-д 1990 оны үеэр жилд дунджаар 1500 гаруй хүүхэд зам тээврийн ослоор энддэг байж. Ингээд хууль эрх зүйн орчныг өөрчилж 2023 оны байдлаар жилдээ 14-өөс цөөхөн хүүхэд зам тээврийн ослоор эндсэн байна. Энэхүү туршлагыг улсдаа нэвтрүүлэх зорилгоор Үндэсний Ассамблейд очиж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр долоон төрлийн ажил төлөвлөж эхлүүлж байна.

Монгол Улс даяар сургууль, цэцэрлэгийн орчинд хурд сааруулагч, явган гарц дээр эцэг эхчүүд ажилладаг байдал зэргийг илүү хууль эрх зүйн орчныг сайжруулж өгөх, жолооч болон эцэг, эхийн хариуцлагыг хуулиар чангатгах ажлаас эхэлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.