СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-10

🔴МҮЭХ: УИХ-ын гишүүдийн нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлт 725 тэрбумын алдагдалд оруулна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүдийн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар МҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийлэв. 

МҮЭХ-ны төлөөлөл: 

-УИХ-ын нэр бүхийн гишүүд дөрвөн асуудлаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг боловсруулсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дөрвөн өөрчлөлтөөс нийгмийн даатгалын санд 725 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна.

Нийгмийн даатгалын санг улс төрөөс ангид байлгах ёстой. Хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адил гэрээ байгуулах хувь хүнийг нийгмийн даатгалын албан журмаар даатгуулагчаас хасах гэнэ. 500 мянган хүн хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажил үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр хүмүүсийн нийгмийн хамгаалал яах вэ? МҮЭХ-ноос гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг нийгмийн даатгалын хамрах хүрээнээс хасна гэдэг заалтыг эсэргүүцэж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд НДШ төлөхгүй байх заалтыг УИХ-ын гишүүд яаж бодож оруулав? Тэнд монгол ажилчид ажиллавал даатгалаа яаж төлж үр өгөөжид нь хамрагдах вэ? НД-ын хувь хэмжээг бууруулах нь ямар ач холбогдолтой юм бэ?

Өнөөдөр эдийн засгийн хямралтай үед иргэдийн гар дээр очих цалин хөлс нь их санагдаж байж болно. Гэтэл НД иргэний өвдөх, зовох, тэтгэвэрт гарах үед төрөөс даатгалыг нь хариуцах харилцаа. Тиймээс даатгалын тогтолцоог алдагдалд оруулахгүйгээр урт хугацаанд бодож боловсруулах нь зүйтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.