СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-04-10

ЧУУЛГАН: Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг зөвшилцөж байна

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар УЕП-оор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

1. Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2025.04.07-ны өдөр санал ирүүлсэн, зөвшилцөх/
2. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
3. “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Улс төрийн намууд сонгуулиар шүүх эрх мэдэл, тогтолцоо, прокурорын шинэчлэлийн амлалт өгдөг. 2028 он хүртэлх хөтөлбөрт энэ шинэчлэл орсон. Прокурорын шинэчлэлийн хүний эрх талаас нь тогтолцооны хувьд юу гэж харж байна вэ. Өнөөдөр тодорхой томилгоог шийдвэрлэж болох ч ард түмэн шударга ёсыг хүсэмжилж бухимдалтай байна, эрх мэдэлтнүүдэд асуудал өөрөөр шийдэгдэж, жирийн иргэдэд хууль хатуу байна гэсэн шүүмжлэл их байна. Прокурорын шинэчлэлтэй холбоотойгоор хүний эрхийн асуудалд хэрхэн хандаж байна вэ?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар:

-Шүүхийн тухай хуулийг баталсан, энэ жишгээр цаашид үргэлжилж явах ёстой. Тухайлбал шүүгч нар албан тушаалтнуудтай уулзахдаа протокол хөтлөх, хөндлөнгөөс ирэх нөлөөллөөс сэргийлсэн тодорхой үйл ажиллагаануудыг нэмсэн. Прокурор бол тусгай эрх мэдлийн байгууллагуудад хяналт тавьдаг субъектийн хувьд хүний эрхээр мэргэшсэн байх шаардлагатай.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

-Прокурорын байгууллагын толгойлж байгаа хүний итгэл үнэмшил бусад прокуроруудад ихээхэн нөлөөлдөг. Энэ итгэл үнэмшлийг төрүүлэхүйц бие даасан хараат бус байдлыг хангах чиглэлд тодорхой ажлуудыг хийсэн. Прокурорын байгууллага стратегиа боловсруулсан. Үүнд прокурорын байгууллагын хараат бие даасан байдлыг сайжруулах, хяналтыг боловсронгуй болгох, цахимжуулах зэрэг багтсан байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ерөнхийлөгчийн институт шүүхийн шинэтгэл хийх эрмэлзэлтэй байгаад талархаж байна. Аливаа шинэтгэл 50 хувь нь хуулиас, 50 хувь нь хүнээс шалтгаалдаг юм байна. Шүүх өөрийн итгэл үнэмшлээрээ гэмт хэргийг шийддэггүй. Прокуророос ирсэн баримт мэдээлэлд тулгуурлаж шийдвэрийг гаргадаг. Ингэхээр прокурорын хариуцлага өндөр юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар:

-2019 оны Үндсэн хуулийн хүрээнд шүүхийн шинэчлэл тодорхой хэмжээнд явагдаж байна. Шүүхийн шинэчлэл 10 хувьтай явагдаж байна.  Цаашдаа ч илүү боловсронгуй болоод явна. Прокурорын хуулийн шинэчлэл хууль тогтоох байгууллага УИХ-ын гишүүд манлайлж хэрэгжүүлэх байх. Ерөнхийлөгчийн тамгын газар хамтран ажиллахад нээлттэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.