СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-09

🔴Г.Занданшатар: Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгч сайн ажилласан гэж дүгнэсэн

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-д оруулж ирсэн билээ. УИХ дахь МАН болон АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэн дэмжээд байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар:

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр танилцуулсан.

Прокурорын үйл ажиллагааны тайланг жил болгон УИХ хэлэлцдэг. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах заалтын хэрэгжилт нэмэгдсэн. Төрийн нэрийн өмнөөс 50 гаруй нэхэмжлэл гаргадаг байсан бол 1736 нэхэмжлэл гаргасан. 16.8 их наядын хохирол барагдуулахаар шүүхэд танилцуулж, жилд 40-50 авлигын хэрэг шилждэг байсан бол 309 авлигын хэрэг шилжүүлж, 14,8 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгч "сайн ажилласан" гэж дүгнэсэн гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.