Онцгой байдлын байгууллагад өнөөдөр /2025.04.09/ Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант, Төв аймгийн Өндөрширээт суманд гурван удаагийн хээрийн түймрийн дуудлага бүртгэгджээ.
Бүртгэгдсэн түймрээс 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг Баянгол суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Сант суманд гарсан түймрийг цурамд оруулжээ.Харин Төв аймгийн Өндөрширээт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүлгүүд ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.