Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох эсэхийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар УЕП-оор Б.Жаргалсайханыг улируулан томилох асуудлыг өнөөдөр /2025.04.09/ УИХ дахь АН, МАН-ын бүлэг ээлжит бусаар хэлэлцсэн.Улмаар хоёр намын бүлэг Ерөнхийлөгчийн саналын дагуу Б.Жаргалсайханыг УЕП-оор томилох томилгоог УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус томилгоог хэлэлцэж эхэлсэн бөгөөд Б.Жаргалсайханы танилцуулгыг ЕТГ-ын дарга Г.Занданшатар хийж хийв. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд түүнээс асуулт асууж, хариулт авч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
сайн ажиллаж бга, ясны прокурор хүн. Дэмжиж бна
Гол, гол асуултанд тодорхой хариулж огт чадсангүй.Оромдоод л өнгөрлөө.Үүнээс нь харахад сайн ажилласан гэж үзэх үндэслэл алга. Асуултыг нь ойлгож байгаа юм уу үгүй юм уу, ойлглсонгүй. Ерөнхий прокурор гэхэд ёстой жул хариултууд хэлж байна даа. Ийм хүн цаашид олигтой ажиллаж чадна гэх итгэл төрүүлэхгүй байна. Бас л нэг улс төрийн эрх ашгийн үүднээс томилох гэж зүтгүүлсэн ажиллагаа болж байх шив дээ.