СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-09

🔴LIVE: А.Ариунзаяа: Ерөнхий прокурорыг МАН-ын бүлэг сайн ажилласан гэж дүгнэж, улираан томилохыг дэмжлээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Ерөнхий прокурорыг МАН-ын бүлэг сайн ажилласан гэж дүгнэж, улираан томилохыг дэмжжээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа:

-УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай" Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

Тус зөвшилцөх саналын танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нь сүүлийн зургаан жилийн хугацаанд хэрхэн ажилласан талаар ерөнхий сайд мөн мэдээлэл өгсөн. Тодруулбал, Эрдэнэтийн 49 хувьд холбогдох хэрэг, Хөгжлийн банк, FATF-ийн асуудал гэх зэрэг асуудалд сайн ажилласан гэж үзсэн. Мэргэжлийн,туршлагатай хүнтэй цаашид хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Усанд хаясан чулуу шиг сураг тасарсан олон хэрэг бий дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.