СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-09

Б.Баярбаатар: Х.Баттулга гишүүн хуралдаа суудаггүй байж, суудаг гэж худлаа ярьж болохгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Х.Баттулга гишүүн хуралдаа суудаггүй байж, суудаг гэж худлаа ярьж болохгүй. Төхөөрөмж худлаа гаргахгүй" гэж УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлж байна.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар: 

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Х.Баттулга нь намрын ээлжит чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу 40-өөс дээш цаг тасалсан тул түүний албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах ёс зүйн хариуцлага ногдуулах байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батласан. 

Х.Баттулга гишүүн хуралдаа суудаггүй байж, суудаг гэж худлаа ярьж болохгүй. Төхөөрөмж худлаа гаргахгүй гэв

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

гэр бүлээ яаж тэжээнэ ээ.авгайдаа алуулах бхдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.