СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ногоон автобусны хэргээр А.Ганхуягт 6 жил, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг нарын 24 хүний шүүх хуралдаан 20 гаруй хоног үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ танилцуулав. 

Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3.1.1, 3.3, 3.4-н 1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, гэмт хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаанд хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноолоо. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн  3.1.1, 3.3, 3.4, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гурван жилийн хорих ялаар яллахаар болжээ.  

Түүнчлэн шүүгдэгч С.Жавхлантбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаанд хасаж, гурван жил хорих ял оноолоо. Шүүгдэгч С.Бямбасүрэн, Ш.Баярсүх, Б.Түмэнжаргал нарыг хоёр жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг болон зорчих эрхийг нь хязгаарлажээ. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаанд хасаж, хоёр жил зургаан сар зорчих эрхийг нь хязгаарласан. 

Шүүгдэгч А.Ганхуягт, С.Жавхлантбаатар нарт оноосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ. Тэдэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлнэ. Шүүгдэгч А.Ганхуягийн 278 хоногийг хорих ялд нь оруулан тооцжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нөгөа их эзэн Сумяабалар , Сүхбаатар 2 яасан бэ нэг бодлын эдэнд ял өгөөд яах юм дээ наадуул чинь шоронд орлоо гээд төрөөр тэжээлгэж хорих ангийн даргаар туслахаа хийгээд хүүхэн архи 2 зөөлгөөд л сууна ш дээ тэгж тэмээн дээр ямааны гарз хийгээд яах

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.