СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-09

🔴LIVE: Ч.Лодойсамбуу: Шүүх л буруутай, АТГ, прокурорын байгууллага сайн ажиллаж байгаа гэдэг худлаа ойлголт явчихлаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

"Засгийн газар, УИХ нь өөрсдөө авлигалыг цэцэглүүлээд, хөрс суурийг бэлдээд байна. Ийм байхад АТГ-ын даргыг солиод бүх зүйл өөрчлөгдөнө гэвэл өрөөсгөл. Миний хувьд прокурор дээр олон хэрэг гацдаг гэдэгт итгэдэг" гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэлж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Авлигын эх үүсвэрийг арилгах нь Засгийн газрын ажил. Гэсэн ч огт тэмцэхгүй байна.

Засгийн газар, УИХ нь өөрсдөө авлигалыг цэцэглүүлээд, хөрс суурийг бэлдээд байна. Ийм байхад АТГ-ын даргыг солиод бүх зүйл өөрчлөгдөнө гэвэл өрөөсгөл шүү дээ. Прокурор ч гэсэн ялгаагүй. Үнэхээр улс төрөөс хараат бусаар ажиллах нөхцөлийг нь хангаж өгмөөр байна.

. ҮАБЗ гэдэг гурван хүний гарт парламент орсон. Миний хувьд прокурор дээр олон хэрэг гацдаг гэдэгт итгэдэг. Энэ тал дээр шүүмжлэлтэй байдаг. Шүүх л буруутай, АТГ, прокурорын байгууллага сайн ажиллаж байгаа гэдэг худлаа ойлголт явчихлаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.