Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн бөгөөд тус саналыг УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2025.04.09/ хэлэлцэхээр болоод байсан. Тэгвэл МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэж, Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг дэмжжээ.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:
-2024 онд 306 хэрэг шүүхэд шилжсэн. 14.8 их наядын хохирлын 11.6 их наядын хохирлыг нөхөн төлүүлсэн.
Иргэдийг аль болох цагдан хорихгүйгээр хэргийг нь шийдвэрлэдэг байх тал руу орж байгаа. Т.Бадамжунайн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг буцаасан. Шүүх бие даасан байгууллага. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нүүрсний гэх тодотголтой 102 хэргийн 31 нь шүүхэд шилжсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд 55 хэрэг байна.
Өөрөө өөрийгөө би дүгнэхгүй. Мөрдөх байгууллага, ард түмэн намайг хэр ажилласныг дүгнэнэ. Томилгоо дээр нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 110 гаруй мянган төрийн албан хаагч тангараг өргөн ажиллаж байна. Бид өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн бөгөөд тус саналыг УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2025.04.09/ хэлэлцэхээр болоод байсан. Тэгвэл МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэж, Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг дэмжсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөриихөө саналаар татгалзаач гэмт хэрэгтнүүдын гарт орно шдэ
Эрүүгий хэрэг үүсгэсэн л бол Жаргалсайхан ерөнхий прокурор байсан ч байгаагүй ч явагдах журмаараа явна. "ард түмэн намайг хэр ажилласныг мэднэ" ч гэх шиг, мэдэхгүй л юм байна. Гай ч үгүй, гавъяа ч үгүй гэдэг шиг өөрийгөө л тойрон хүрээлүүлсэн үхмэл прокурор л байсан байх даа