СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-09

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг маргааш өглөөнөөс иргэдэд олгож эхэлнэ

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 хоногийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш /2025.04.10/ өдрөөс олгож эхлэнэ гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100006 төгрөгийн ногдол ашиг олгосон. Тэгвэл ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш /2025.04.10/ өдрөөс олгож эхлэнэ.

Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга өнөөдөр хаагдах юм. Тодруулбал, иргэд И Монголиа аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтын аль нэгд нь саналаа өгөх боломжтой.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Анужин Anu
6 хоногийн өмнө
116.206.83.106

2024 onii huuhed huwitsaa awahgui yumuu e Mongolia ruu orhoor garch 136 hi garch ireed bhiin oilgomjtoi tailbarlaad ogooch neg Bol huwitaani dans neeheer oroh yumuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.