СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон А.Ганхуягт 7 жил хорих ял оноох санал гаргав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг өнөөдөр танилцуулна.

Тус хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт /2025.04.02/ дууссан юм. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар болон бусад шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа танилцуулав.

Тодруулбал, шүүгдэгч А.Ганхуяг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т заасан зүйл ангиар нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2.2-т заасан хэрэгт дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэх, С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т заасан зүйл ангиар нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ тендерийг “маш нууц” ангилалд оруулж “Тэнүүн-Огоо” ХХК¬ийг шалгаруулан эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон, улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ¬ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК¬ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Кэа Баум зэрэг 24 хүн энэ хэрэгт холбогдсон юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Сайн шалгах хэрэгтэй цаана нь байгаа акулыг нь олооч ээ

Иргэн
6 хоногийн өмнө
116.206.83.106

Готын дарга Сумьяабузар яалаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.