СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох саналаа зөвшилцөнө

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 хоногийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлын намын бүлгүүдэд танилцуулна.

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2025.04.09/ ээлжит бусаар хуралдана. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намуудын бүлгийн хуралдаанд оролцож, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулана гэх мэдээлэл байна. Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.

Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн УИХ-тай зөвшилцөж зургаан жилийн хугацаагаар томилдог. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлэн томилж байсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.