Бусдад эд хөрөнгөө залилуулсан хэргийн хохирогч 31 настай Б гэх эр өөрийгөө шатаахыг завджээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын уулзалтын өрөөнд бие дээрээ шатах шингэн асгаж галдсан гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлснээр түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд цээж, мөрөндөө бага зэрэг түлэгдсэн шархтай ГССҮТ-ийн харьяа эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан аж. Энэ сарын 7-ны 15.30 цагийн үед тэрбээр хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурортойгоо уулзах хүсэлттэй орсон бөгөөд хохирлоо хурдан барагдуулах, холбогдогчийнх нь хэргийг шуурхай шийдвэрлэх шаардлага прокурорт тавьж ийм алхам хийсэн бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуулийн хүнд суртал,эзэн холбогдогч нь тодорхой байхад шийдчих юмыг хийж чадахгүйд байгаам