Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдраар оношлогдож, Герман Улсад эмчлүүлж байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд дэм болох зорилготой "Би Монголоороо гоёдог" тоглолтыг зохион байгуулсан.
Тэрбээр 70 орчим хоног гурван шатлалтай эмчилгээ хийлгэж хөл дээрээ боссон тул ард түмэндээ хандан ийнхүү бичжээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар:
-Гүрбазар нь ХБНГУ-ын Франкфурт хотын "Нордфест" хавдар судлалын төвд 70 гаруй хоног эмчлүүлээд эрүүл эсэн болохын их үзүүрээс атгаад өндийлөө. Босоод ирлээ.
Мэдээж элэгний хорт хавдар гэдэг өргөс авах лугаа үтэр илааршихгүй нь үнэн болохоор цаашдаа эмнэлэгийнхээ хяналтанд жил орчим явна.
Гурван удаагийн шаталсан эмчилгээнүүд хийлгэлээ. Эмчилгээний явцыг энд нурших нь зохисгүй. Ямартай ч буцаж төрсөн мэт цоо шинэ омогшлоор урагш алхах цаг хугацаа намайг тосож байна. Төр түмэндээ залбиръя.
Төр түмэн минь гэж сүслэх тань
Тарни юм байна шүү гэж бичжээ.
Зохиолч Доржхандын Төрмөнх түүний намтар номыг бичиж байгаа аж. Намтар ном нь "Нулимс унахаа нүднээс асуухгүй" нэртэй агаад өвчинд дайрагдан хэвтсэн гурван сар орчмын тэмдэглэлээ багтаах гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.