СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, Орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 долоо хоногийн өмнө

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестиваль өнөөдрөөс долоо хоногийн хугацаанд Сүхбаатарын талбайд болж байна. Тэгвэл уг фестивалийн талаар хүнсний инженер О.Гал-Очир пейж хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ ийнхүү бичжээ.

Хүнсний инженер О.Гал-Очир “Гадуур ажилтай явж байгаад өнөөдөр чинь UB Food festival нээж байгаа юм чинь очоод өдрийн хоол идчихье гээд хальт очлоо. Бөөн оочир. За яах вэ, дуусах болоогүй тул дараа ирье гээд ойрхон газар хооллоод сууж байтал фейсбүүкээр нэг өлөн ховдог Монголчууд гэжээ. Жагсаж цугладаггүй юм байж турж үхэх гэж байгаа юм шиг оочирлоод гэж. 

Хоол бол маш сайхан зүйл шүү. . Харин ч street food гээд гадааддаа ил задгай хийж зардаг хоолнуудыг маш том битүү байгууламж бариад дотор оруулж байгааг нь харахад л зохион байгуулалтыг харж болохоос гадна энэ төрлийн фестивальд маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна.

Хатуухан хэлэхэд үндэсний олигтой хоол гэх зүйлгүй байж өөр орны хоолыг сонирхож очсоны төлөө ажилгүй амьтад, өлөн гарууд, турж үхэх гэсэн хүмүүс гэсэн шүүмжлэл хэлж байгаа хүмүүсийн хандлага өөрөө их асуудалтай шүү. Дээр нь ураны жагсаалд ирдэггүй юм байж хэмээн шүүмжүүдээ чимэглэчихжээ бас.

Будаа агшаагаад махтай холиод түмэн янзаар нэрлэж иддэг байж өөр улсын хоолыг яагаад сонирхож болохгүй гэж. Ажлын цагаар хоол эргүүлдэж байгаа нь яагаад буруу гэж.
Хоол бол хүний анхдагч хэрэгцээ. Эрүүл мэндэд шууд нөлөөлөхөөс гадна таашаалын хамгийн том хэлбэр юм шүү дээ.
Өлөн инженер нь дуусахаас нь өмнө очиж өлөнтөнө өө. Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хоолоор сайхан үйлчлээд үйлчилгээний соёлдоо анхаараад гадаадын иргэд ирэхэд чөлөөтэй сайхан англи хэл дээрээ ярьдаг. Хаашаа ч явсан дагуулж яваад эх орныхоо үзэсгэлэнт газрыг тайлбарлаад өгч чаддаг баймаар байнаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.