СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-08

🔴LIVE: Д.Цогтбаатар: Хүний таатай амьдрах орчныг бүрдүүлсэн бүтээн байгуулалтыг дахин төлөвлөлт гэж хэлнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийг хэрхэн оновчтой хийх талаар мэдээлэл өгч, иргэдийн саналыг сонслоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Нийслэл хот, дэр дундаа Сүхбаатар дүүргийн хувьд дахин төлөвлөлт нь номер нэг асуудал болчихоод байгаа юм. Дахин төлөвлөлт гэдэг бол зөвхөн барилга барих асуудал биш юм. Сүхбаатар дүүргийн хувьд олон жил болсон, насжилт өндөртэй  барилгууд олон бий. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл орчимд дахин төлөвлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байна. Төлөвлөлтгүйгээр барилгажилтын ажил хийх юм бол нөгөө хотын түгжрэл чинь улам нэмэгдэнэ. Бүр дордоно.

Тэгэхээр ногоон байгууламж, тоглоомын талбай, хүрэлцээтэй зогсоол гээд хүний таатай амьдрах орчныг бүрдүүлсэн бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай. Үүнийг дахин төлөвлөлт гэж хэлнэ. Түүнээс барилгын ширэнгийг дахин төлөвлөлт гэхгүй. Төр иргэдээсээ асууж, тэдэнтэй санал нэгдэж байж, дахин төлөвлөлтийг хийж байх ёстой. Ийм Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, санал солилцож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.