Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын ашиглаж байгаа хувцас хэрэглэл болон техник хэрэгслийн талаар мэдээлэл хийв.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд:
-Гал унтраах үйл ажиллагаанд нийт 120 гаруй нэр төрлийн техник хэрэгсэл, багаж ашигладаг. Онцгой байдлын албан хаагч объектын болон ой хээрийн түймрийн үед өмсдөг хоёр төрлийн хувцас хэрэглэлийг ашигладаг. Объектын гал түймэр унтраах иж бүрэн хувцасны тухайд 2004 онд евро стандартын дагуу хийгдсэн. Сүүлийн жилүүдэд төр засгаас онцгой анхаарч, хувцас болоод техник хэрэгслүүдийн хангамж сайжирсан. 2019 онд алба хаагчдын өмсөж байгаа хувцсыг тус бүрд нь салгаж, стандарттай болгож өгсөн. Мөн хувцаснаас гадна гал унтраах тээврийн хэрэгсэл стандарт шаардлагын дагуу байдаг.
Одоо алба хаагчдын өмсөж, тэдний хэрэглэж байгаа техник хэрэгсэл бол бүгд евро стандартынх юм. Үүнээс гадна төслийн хүрээнд нийлүүлэгдсэн Франц, Австрали, Польшоос худалдан авсан автомашинууд үүрэг гүйцэтгэж байна.
Гал сөнөөгч утаатай орчинд 10-15 секунд хөдөлгөөнгүй байгаа тохиолдол дуу гаргадаг төхөөрөмж ашиглаж байна. Амьсгалын бие даасан төхөөрөмж гэж байгаа. Мөн гал унтраах үйл ажиллагаанд оролцож байхдаа бие биетэйгээ холбогдох боломжтой. Үүнээс өмнө холбоочин гал сөнөөгч ажилладаг байсан. Гал сөнөөгчийн хувцас түлэгдэж урагдсан тохиолдолд нөхөн хангалтыг нь хийгээд явдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.