УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцжээ.
Нэр дэвшигчдийн сонсголыг энэ сарын 14-нд зохион байгуулахаар товлоод байна.НДҮЗ болон ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргаж, сонсголд танилцуулах шинжээчийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, ШУА-ийн Бага чуулганы гишүүн Ч.Энхбаяр, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн нар саналаа ирүүлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдййн 75 хувь нь профессор Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг дэмжсэнээр Хараат бус шинжээчийг томилох тухай тогтоол батлагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.