СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-04-08

🔴LIVE: Д.Энхтуяа: Монголоос 100 оюутан Герман улсад нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

"Монголоос 100 оюутан Герман улсад нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байна. Эхний төгсөгчид энэ жил эх орондоо ирж, мэргэжлээрээ ажиллана" гэж УИХ-ын гишүүн Д.Энхтуяа хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Монгол залуусыг Герман улсын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд залуус үнэ төлбөргүй зуучлалын үйлчилгээ авахаас гадна Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй залуу Герман улсын Тюринген мужид мэргэжил боловсролын сургалтад амжилттай хамрагдаад байна. Сарын 1000 еврогийн цалинтай. Төсөлд хамрагдах гол шалгуур 18-35 настай, герман хэлний B2-оос доошгүй түвшний мэдлэгтэй байх ёстой юм.

Мэргэжлийн хувьд өргөн сонголттой. Ангаах ухаан, ахуйн үйлчилгээ, цахилгаанчин , сантехникч, слесарь, ахмадын асаргаа, аялал жуулчлал, IT технологи гэх мэт манай улсын хөгжилд хэрэгтэй мэргэжлүүдийг санал болгож байгаа. Монгол улсын хөгжилд дээд мэргэжилтэй хүмүүсээс гадна чадварлаг боловсон хүчин дутагдаж байгааг олж харсны үндсэн дээр энэ төслийг бүтээхээр зорьж ажил хэрэг болгосон. 

ХБНГУ-ын “ФАВ сервис” ТББ-ын захирал Хайко Шюлер:

-Монгол залуусыг олон жилийн өмнөөс мэднэ. Орчин үеийн залуус ч сураад ажиллаад явах бүрэн чадамжтай. Бид ажлынхаа үр дүнд дөрвөн жилийн дараа харж байна. Тариагаа тарьсан одоо ургацаа хураах л үлдээд байна. Илүү амжилттай байна гэдэг итгэж байна. Залуус та бүхэн жоохон хичээгээрэй. Тэгвэл та бүхэн ХБНГУ-д суралцах боломжтой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Amjilt

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.