СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Болдбаатар: Ургийн гажигтай төрсөн хурганаас цацраг идэвхт бодис, хүнд металлын илэрц илрээгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас үүдэлтэйгээр байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцуулав.

Ажлын хэсгийнхэн Улаанбадрах сумд ажиллаж ургийн гажигтай төрсөн малтай нэр бүхий малчдын мал, ус, хөрс бэлчээрээс лабораторийн шинжилгээ авсан байна.

МЭЕГ-ын Б.Болдбаатар:

-Тухайн сумын малчны дутуу төрсөн ихэр хээл, ургийн гажигтай төрсөн хургаас дээж авч шинжилсэн. Эд эрхтнээс цацрагийн болон хүнд металлын үлдцийг үздэг. Химийн гаралтай хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй. Улсын хэмжээнд ургийн гажиг янз бүр байдлаар тохиолдож байдаг. Жил бүрийн тоо харилцан адилгүй байдаг. 2025 он гарснаас хойш Баян-Өлгий аймагт толгой нь нийлсэн ихэр хээл, толгойн гажигтай ишиг бүртгэгдээд байна. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ нээрээ ямар хүмүүс гэхээрээ ийм аюултай зүйлийг зүгээр гээд сууж байдаг байна аа

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЗГ-н даалгавраар явсан хүмүүс ийм зүйл ярина шүү дээ цагийн гарз биш үү. Эх орноосоо урвагчид

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ураныг эсэргүүцэж байна. Илрээгүй ч гэсэн бодит байдал дээр ямар их уршигтай нь батлагдаж байгаа тул наад шинжилгээнд чинь итгэх арга байхгүй!!!

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Үлдэж байгаа ач гуч нартаа нүгэл үйлдэж бгаагаа ухаардаг болов уу

Юми
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Манай лабораторуудын чадал, чансаа хүрэхгүй байгаа байх. Зүгээр сорьцоор илэрчихгүй байх

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Лабортори гэж ямар юм байгаа бол доо !!! Тийм сайн шинжилдэг мэддэг ЮМ бол ДОПИНГОНЫХОО хэрүүлийг шинжилээд өгвөл ЯААДИЙМ ...

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Удамт зр хойчдоо харш хүмүүсүү баыгаль ээждээ харш хүнүү

Shinegerel baysgalan
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Эх орон чинь гомдолж байгаа шү

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Юун ураны асуудал шинжлэх вэ? Бөхийнхөө Допингийн асуудлаа гадаадад шинжлүүлээд байгаа шүү муусайн эх орноосоо урвагчид та нар үр хүүхдээ аваад Улаанбадрах суманд очиж амьдар тэгвэл итгэе.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Уран хортой гээд олон улсяриад байхад хоргүй гээд зүтгээд байхын яиар нүгэлтэй улс вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.