Гэртээ угаартсан эмэгтэйд яаралтай тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт "Гэр шатаж байна" гэх дуудлага Онцгой байдлын газар дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 19.19 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн таван ханатай гэр дотор эд хогшил шатаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б /32 настай, эмэгтэй/ нь угаартсан байж болзошгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.