СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-08

🔴LIVE: Орон нутгийн автозамын даац хэтрүүлж, зам эвдсэн бол торгууль ногдуулна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Зам тээврийн яамнаас ачаа тээвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Д.Оюунболд:

-Урин дулаан улирал эхэлж байгаатай холбоотойгоор замын гэсэлтийн үе ид явагдаж байна.

Авто зам, замын байгууламжийн өнгөн хэсэг гэсэж, авто замын ачаа даах чадвар буурдаг. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд авто замын өнгөн хэсэгт чийг хуримтлагдсанаараа эвдрэл, гэмтэл үүсэх хамгийн эрсдэлтэй үе байдаг байна. Иймд "Автотээврийн хэрэгслийн ангилал техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS 4598:2025 стандартад заасан авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 2025 оны 04 сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар зогсоосон. 

Орон нутгийн автозамын даац хэтрүүлж, зам эвдсэн бол торгууль ногдуулна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баагий
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Цагдаа нь ажлаа хийхгүй бгаа шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.