Төгрөг нуур ордын 20 хувийг эзэмшигч Л.Дүгэржавын охин хэвлэлийн хурал зохион байгуулав. Түүний хувьд Төгрөг нуурын ордтой холбоотой бүхий л мэдээллийг АТГ болон хуулийн байгууллагад өгч байгаагаа мэдэгдэв.
"Төгрөг нуур энержи" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин:
-Миний аав доктор, профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Дүгэржав гэж хүн байсан.
"Төгрөг нуур энержи хувьцаат компанийг аав минь 2005 онд байгуулж байсан. 20 хувийг нь аав минь эзэмшигчээр байсан. Аав минь геологич хүн байсан. Төгрөг нуурын орд, Таван толгойн хайгуулыг хийсэн хүн. 2009 онд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор зарахдаа бидний 20 хувийг мөн адил зарсан. Биднээс огт зөвшөөрөл авалгүйгээр ийм зүйл болсон. Бид гурван шатны шүүхээр явсан ч тусыг эс олсон. 17 жилийн дараа энэ асуудлыг хөндөж байгаа учраас бидэнд байгаа бүх мэдээлэл, материалыг АТГ-д өгөхийг хүссэн.
Сүүлийн үед янз бүрийн дугаараас над руу залгаж байна. Миний аав гурван жилийн өмнө нас барсан. Х.Баттулгын хуульч Д.Пүрэвбаатар гэж хүн над руу залгаж байна. Нэр бүхий сайтуудаар ч аавыг минь "Төгрөг нуурын ордыг 1.3 сая ам.доллароор зарж идсэн" гэх мэдээ гарч байна. Би айж байна. Намайг хамгаалалтад аваасай гэж хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
женко ч иймэрхүү хүмүүсээ нухчихаа мэддэг нохой доо
Төгрөг нуурын орд яахаараа эзэнтэй байдгийн бэ эхнээсээл хэн ч мэдэхгүй юмнууд эзэн суучхаад миний чинийх дээрээ тулаад хэн энэний аавд нь өсгийн бэ сайн шалгах хэрэгтэй.
Женког барахгүй дэ аль ч засаг.Женко чинь өөрөө улс
Энэ хүүхнийг хамгаалалтад авахгүй бол нухаж мэднэ шүү!!!