Ардчилсан намын 35 жилийн ойд зориулсан тус намын их хурал Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын их хурлын гишүүддээ хандаж үг хэллээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Өнгөрсөн 35 жилийн хугацаанд есөн сонгуульд АН орохдоо хоёр удаад нь олуулаа болж, тавд нь хэт цөөнх болжээ. Үлдсэнд нь ойролцоо. Ингээд харахад өнгөрсөн 35 жилийг дүгнэн ярилцах шаардлагатай болж байна.
Эрх чөлөөг тунхаглаж ирсэн АН яагаад бүрэн дүүрэн ялж болохгүй байна вэ. Энэ бүгдийг дүгнэн ярилцах шаардлага бий. Өнгөрсөн сонгуульд АН 42 гишүүнтэй болж, найман аймаг, 142 суманд засаглаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт юм.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжилж байна. Хамтарсан Засгийн газарт бий шүүмжлэлтэй ханддаг ч Монголын эрх ашигт аль нь чухал вэ гэдгийг харж ажилладаг. Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны үр дүнд том төслүүд хөдөлж, эдийн засаг бодитой өсөж байх ёстой.
Нөгөө талдаа, хамтарсан Засгийн газар нэрийн дор эрх чөлөө хумигддаг байж болохгүй. Авлигын хэрэг дарагдахгүй байх ёстой. Үүний цаана төрийн өмчит компанийн тоо өсөж, төрийн алба томрохгүй байх ёстой гэдэг үндсэн шаардлагыг тавина. АН Засагт хамтарсны дараа төр улам томорч болохгүй. АН жинхэнэ эрх чөлөөг бий болгохын төлөө ажиллах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.