СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-07

Д.Мөнх-Эрдэнэ: Ардчилсан намын дарга нар намаа зарж идэж байна. Сонгуульд хамгийн муу дүн авсан хүнийг генсек болголоо

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Д.Мөнх-Эрдэнийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос хасжээ. Тус асуудалд тэрээр дургүйцлээ илэрхийлж, Ардчилсан намын генсек Н.Ганибалыг шүүмжилж, ширүүн маргаан өрнөсөн юм. Түүнчлэн төрсөн дүү УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудалд түүний байр суурийг сонслоо. 

Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:

-Ардчилагчид асуудлаа нээлттэй ярьдаг. Үндэсний бодлогын хорооны хурал нэгхэн цаг боллоо. Жүжиг боллоо. Хурлаар асуудлаа ярьдаг. Сонгуульд ялагдсанаас хойш нэг л удаа цахимаар хурал хийсэн. 21 аймаг 330 сумаас ирсэн төлөөлөгчийнхөө үгийг хэлүүлэх ёстой байсан. . Ардчилсан намаас 7, Ардын намаас 7 гээд 14 хүний хамгийн сүүлд өвдөг шороодсон хүнийг генсек болгочихлоо. 2028 онд жагсаалтад орох юм гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө л үндэсний бодлогын хороо хуралдах байх. 

Ардчилсан намын дарга нар намаа зарж идэж байна. С.Эрдэнийн хоёрдугаар ангийг тоглож байна.

Надад албан тушаал сонин биш. Би Монголын 3.5 сая иргэнийг бүгдийг нь гоё амьдруулмаар байна. Дарга нар л сайхан амьдарч болохгүй биз дээ. Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.

Д.Цогтбаатарыг ард түмэн сонгосон. Энэ асуудлыг прокурор оруулж ирдэг. Уул түдгэлзсэн гишүүнд ял өгдөг. 

Д.Цогтбаатар Хөгжлийн банканд мэргэжилтэн хийж байсан. Түүний дээр байсан албан тушаалтнууд зориулалтыг нь өөрчилсөн. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үеийн арван хэдэн жилийн өмнөх зээл. Хэрвээ үүнийг ял гэж байгаа бол саарал ордонд байгаа гишүүд бүгд ялтан болно. Дээд шүүх алдаагаа засах ёстой. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.