™ watch diff|
Улс төр | 2025-04-07

🔴LIVE: С.Эрдэнэбат: 800 мянгаас бага орлоготой ажилтнаас ХХОАТ авдаггүй байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

"800 мянгаас бага орлоготой ажилтнаас хувь хүний орлогын албан татвар авдаггүй байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан" гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Хувь хүний албан татвар болон нийгмийн даатгалын хуулиудад саналаа өгсөн. Тэр дундаа хөдөлмөр эрхлэгчийн талаас олон санал өгсөөр ирсэн. Таван жилийн өмнө олон санал өгсөн ч заримыг нь шат дараатай оруулна гээд хойшлуулсан. Тухайлбал, Амьжиргааны баталгаажих түвшин нэг хүний 450 мянган төгрөг байна. Таван ам бүлтэй айл гэхэд 2 сая 250 мянган төгрөг цэвэр гар дээрээ авч байж наад захын хэрэглээгээ төлнө. Ийм айл өрхөөс татвар авдаггүй. Энэ бол олон улсад хэрэгждэг бодлого. Дараа нь шаталсан татварын орлого гэж байгаа. Үүн дээр огт татвар төлдөггүй хэсэг бүлэг хүн бас байна. 

Түүнчлэн бага, дунд орлоготой иргэдийн хүн амын орлогын албан татварыг 50 хүртэл хувиар бууруулах ёстой гэж үздэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлоготой иргэнээс хүн амын орлогын татвар авахгүй гэдэг заалт бас байгаа. Түүнчлэн хоол, унааны мөнгөнөөс татвар, НӨАТ авахгүй байя гэж байгаа. Нийгмийн даатгал сайн төлж байгаа ажил олгогчийг урамшуулдаг баймаар байна. Нийгмийн даатгалын үр өгөөжийг хүртээд эхлэх юм бол энэ тогтолцооны шинэчлэлийг иргэд дэмжинэ гэж бодож байна гэв. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.